Өсвөрийн бадминтончид дэлхийн аваргад оролцоно

2014-04-07 15:48:00

Монголын бадминтоны өсвөрийн шигшээ баг Малайзын Алор Сетар хотноо болох залуучуудын ДАШТ-нд оролцох гэж байна. Тэмцээнд Б.Намуунзул, Б.Наранцэцэг, Э.Билэгжаргал, Д.Жанлав, Б.Өлзийбадрах, Х.Түвшинбаяр, Ц.Төгөлдөр нар өрсөлдөж байгаа юм. Тэд энэхүү тэмцээний дараа Малайзын тамирчидтай энэ сарын 22-ныг хүртэл хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна. Үүнээс гадна 2020 оны Токиогийн олимпод оролцох зорилго тавиад байгаа өсвөрийн таван тамирчин Японд бэлтгэлээ эхлүүлжээ. Монголын бадминтоны холбооны нарийн бичгийн дарга Г.Зулбаатараар удирдуулсан өсвөрийн тамирчид Япон багшийн хамтаар энэ сарын 12-нд эх орондоо ирнэ. Эдгээр тамирчид арлын оронд зургаан жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийж, “Токио 2020” олимпийн наадамд оролцох зорилго тавиад байгаа юм.

 

Б.Мөнхзул

 


Нүүр хуудас